Элсэлтийн тэтгэлэг

Элсэхдээ авч болох тэтгэлэг, сургууль бүрээр.

ШУТИС-ийн шар өнгийн хичээлийн байр

ШУТИС

Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургууль

4
  • ЭЕШ-ын оноо

    ЭЕШ-ын өндөр оноо

    1. 50%700+
    2. 75%751+
    3. 100%776+
    Нөхцөл

    Суурь эсвэл дагалдах аль нэг хичээлийн оноогоор, эхний жилийн 30 багц цагийн төлбөрөөс.

    Эх сурвалж

  • ЭЕШ-ын оноо

    ЭЕШ-ын өндөр оноо, ШУТИС-ийн харьяа ЕБС төгсөгч

    1. 50%650+
    2. 75%700+
    3. 100%750+
    Нөхцөл

    Улаанбаатар, Дархан-Уул, Орхон дахь ШУТИС-ийн харьяа ерөнхий боловсролын сургуулийн төгсөгч; 30 багц цагийн төлбөрөөс.

    ШУТИС-ийн харьяа ЕБС төгсөгч

    Эх сурвалж

  • Олимпиад

    Олимпиад

    Нөхцөл

    Боловсролын яамнаас зөвшөөрсөн олон улсын болон улсын олимпиадад 1-5-р байр: эхний жилийн 30 багц цагийн 50-100%.

    Эх сурвалж

  • Тусгай нөхцөл

    ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг

    Нөхцөл

    Сонгон шалгаруулалтаар, нэг удаа, 30 хүртэлх багц цагийн төлбөр.

    Эх сурвалж

МУИС-ийн хичээлийн I байр, баганат урд хаалга

МУИС

Монгол Улсын Их Сургууль

3
  • Олимпиад

    Олимпиад

    Нөхцөл

    Олон улсын олимпиадад 1-3-р байр 100%; улсын олимпиадад 1-р байр 100%, 2-р байр 75%, 3-р байр 50%.

    Эх сурвалж

  • Тусгай нөхцөл

    Багш мэргэжлийн төрийн дэмжлэг

    Нөхцөл

    Засгийн газрын 2024.03.06-ны 103-р тогтоолын 2.1-2.7-д заасан шаардлагыг хангасан бол төрөөс сургалтын төлбөрийг бүрэн санхүүжүүлнэ.

    Эх сурвалж

  • Тусгай нөхцөл

    Монголын сайхан бичгийн уралдаан

    Нөхцөл

    Уралдаанаас шалгарч ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарт элсэгчийн сургалтын төлбөрийг Засгийн газрын буцалтгүй тэтгэлгээр 100%.

    Эх сурвалж

АШУҮИС-ийн төв байр ба цэцэрлэгт талбай, дээрээс

АШУҮИС

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль

1
  • ЭЕШ-ын оноо

    ЭЕШ 800 оноотой шинэ элсэгчийн тэтгэлэг

    Нөхцөл

    ЭЕШ-д 800 оноо авсан, 2026-2027 оны I дамжааны Хүний их эмч, Хүүхдийн анагаах ухаан, Уламжлалт анагаах ухаан, Нүүр ам судлалд элсэгч; 2,500$ сургалтын төлбөрийн тэтгэлэг. Хүсэлт 2026-08-24 хүртэл.

    Эх сурвалж

СЭЗИС-ийн цэнхэр баганат төв байр

СЭЗИС

Санхүү Эдийн Засгийн Их Сургууль

2
  • Тусгай нөхцөл

    Манлайлагч элсэгч / Зорилтот бүлгийн элсэгч

    Нөхцөл

    Нэг удаагийн, 3,000,000₮ хүртэл. Манлайлагч: боловсролын гэрчилгээний дундаж 90+, сурагчдын зөвлөл/клубт манлайлан оролцсон, олон улсын уралдаанд шагнал. Зорилтот: өрх толгойлсон, асран хамгаалагчаа алдсан, 4+ хүүхэдтэй гэр бүл, тусгай хэрэгцээт, асрамжийн газрын. Эссэ (800-850 үг), 1 минутын видео; 2 шаттай: эхлээд материал, дараа нь ярилцлага. Хүсэлт 2026-04-22 - 06-13.

    Эх сурвалж

  • Тусгай нөхцөл

    BTEC Talent

    Нөхцөл

    Нэг удаагийн, 5,000,000₮ хүртэл. BTEC Higher Nationals (англи хэлээр): бүрэн дунд боловсрол эсвэл BTEC Level 3; IELTS 6 (унших, бичих 5.5-аас доошгүй); бизнес эсвэл дижитал технологи (дата аналитик) чиглэл. Эссэ 500+ үг, видео, ярилцлага.

    Эх сурвалж