
Антропологи
Элсэх шалгуур
Суурь · 70%Түүхэсвэл Нийгэм судлал—490+
+Дагалдах · 30%Монгол хэлэсвэл Англи хэл—490+
=Тооцоолсон оноо—490+
МУИС хэрхэн шалгаруулдаг вэ
- Суурь шалгалтын хичээлүүдээс хамгийн өндөр оноотойг 0.7-оор, дагалдах шалгалтынхаас хамгийн өндрийг 0.3-аар үржүүлж нэмнэ (журмын 5.4).
- Улаанбаатар дахь сургуульд суурь, дагалдах оноо тус бүр 490-ээс, орон нутгийн салбарт 430-аас багагүй байна. Суурьт тооцсон хичээлийг дагалдахад давхар тооцохгүй (5.2).
- Ур чадварын шалгалтыг 100 хүртэл оноогоор үнэлж, 60 буюу түүнээс дээш бол тэнцсэнд тооцон 490-800 хэмжээст оноонд шилжүүлнэ (5.6, 5.7).
- Элсэлт нийслэл, орон нутаг гэсэн хоёр бүсээр явагдаж, бүртгүүлэгч ЭШ өгсөн газрынхаа бүсэд өрсөлдөнө (3.2).
- Хэд хэдэн хөтөлбөрт бүртгүүлж болно. Бүртгэлийн хураамжийг нэг удаа төлнө (4.6).
- Онооны жагсаалт бүртгэл хаагдсаны маргааш гарна. Хяналтын тоонд багтсан бол 1 цагийн дотор 1 багц цагийн төлбөр төлж эрхээ баталгаажуулна, үгүй бол эрх дараагийн хүнд шилжинэ (6.6, 6.7).
- Нэг хөтөлбөрт баталгаажуулмагц бусад жагсаалтаас нэр хасагдаж, тэдгээрийн босго шугам доошилно (6.5).
- Оноо тэнцвэл ЭШ-ын гүйцэтгэлийн хувь, боловсролын гэрчилгээний дундаж, суурь хичээлийн оноо, монгол хэлний оноогоор ялгана (5.5).
Мэдээлэл: МУИС · Фото: Chinneeb, CC BY-SA 3.0